Friday, May 19, 2017

Өгүүллэг


                                      Б.Ринчен " Шүхэрч Буниа" өгүүллэг

                  Манж дайчин Улсын Тэнгэрийн тэтгэсэн хааны аравдугаар он билээ. Улиастайд суугаа зарлигийн манж сайд Автай сайн хааны байгуулсан Эрдэнэ Зуугийн хийдийг сонирхон үзэх гэж зуны дэлгэр сайхан цагаар Зуугийн цамын үест очсон байжээ.
Ойр хавийн монгол ноёд тайж, ард олон цам үзэх гэж Зуугийн орчин тойронд их л хөлтэй.Энд тэндгүй эрээн майхан, гоёлын хувцас өмссөн хүрэн улаан царайтай өргөн их хэнхдэгтэй , идэр талын хүдэр эрчүүд , чилгэр сайхан биетэй, сайхан царайтай хүүхэн, тэгшхэн зассан дэлтэй, гоё эмээл хударгатай морио унацгаан, хэд хэдээрээ дөрөө зэрэгцэн өргөн талд давхиж явахыг манж сайд үзээд, моринд чадамгай, бие чийрэг, зориг хатан энэ монголчууд, манай манжаас давуу эртний соёлт, эрх чөлөөнд дуртай улс ажээ. Уран арга эс хэрэглэвэл, захирахад амаргүй улс, шарын шашнаар номхотгох гэж тэнгэр тэтгэгч эзний явуулж байгаа бодлого маш зөв ажээ хэмээн бодсоор Эрдэнэ зуугийн цамын баг хэрэглэл маш нарийн гоёмсгийг гайхан, монгол урчуудын чадлыг бахдан үзжээ.
Баруун зүг шинэ хязгаар, хошоо аймгийг байлдан дарах аянд явалцсан манж сайд бие хатингар, моринд сүрхий эр. Нойр багатай эрт босдог хүн байжээ. Зуугийн их лам танаас зарлигийн сайдад тусгайлан барьсан гэрээс нар битүүгээр гарч, хээр талын сайхан өвс цэцгийн үнэр анхилсан агаарыг амьсгалаад гадаа орчин тойрныг үзэж, Эрдэнэ Зуугийн олон сүм дуганы оройг хартал, Зуугийн их сүмийн орой дээр нэг юм хөдлөх шиг болжээ.Шувуу гэхэд дэндүү том, хүн гэхэд, тийм эрт хар үүрээр сүм дээр хэн гардаг билээ гэж тэр зүг гайхан хартал, үнэхээр хүн бололтой.
Энэ ямар хүн, юу хийж байгаа билээ? гэж ажиглан ширттэл, нэг хүн, сүмийн орой дээрээс доошоо үсрэх шиг боллоо.Араас нь шүхэр шиг нэг юм дэлгэж, тэр хүн шүхэрт өлгөгдөн үүрийн зөөлөн салхи даган намрын цэнхэр өдөр шүлсээ дэлгэн нисэх аалз мэт гар арваганан, шүхрийнхээ татлагыг татан залж нэлээд нисээд далд оржээ.
Баахан ухасхийгээд бас дахин Зуугийн өндөр сүмийн орой дээр өглөөний тэнгэрт маш тодхон зурайж үзэгдээд, бас харайжээ. Манж сайд түүнийг их л жиг болгож дахин сүм дээрээс үсрэн буухыг хичнээн хүлээтэл үзэгдсэнгүй.Сайдын бараа болж явсан цэргийн дарга нь гарч орон, амбаныг ёсолсонд хариу ёслон дохисхийгээд гэртээ орж, хойш өглөө юу болдог бол, бас л энэ үед гадаа гарч үзье гэж боджээ.
Өглөө хойш мөн өнөөх сүмэн дээрээс тэр шүхэрчин харайжээ.
Хүн амьтан цөм унтаастай гэж бодсон бололтой.Yймүүлэн цочоох хүнгүй тул дөрөв дахин харайгаад үзэгдэхгүй болсонд түүнийг алсаас харж байсан манж сайд дотроо сайхан, цамчин цөмөөрөө хэдийн буцсан тул, манж сайд, тэр өдөр Улиастайд буухаар болж, их ёслолоор Зуугийн лам тушаалтан мяндагтан үдэх үед амбан сайдаас зуугийн их ламд хоёр өглөө үзсэнээ гайхан хэлжээ.
Зуугийн лам,
   махлаг   том   биетэй    олныг   захирч   сурсан   эзэрхэг      царайтай    өвгөн тэр манж сайдын үгийг сонсоод,
- Танхай банди нар дүрсгүйтэж байгаа бол уу? Учрыг нягталж мэдээд, номын сахилга бат алдсан тэр хуваргыг хэрхэн шийтгэснийг сайдад дараа айлтгая гэжээ.
Эжий нь эвлэг зөөлөн гараараа ар нуруугий нь илж байх шиг болж, Буниа гэнэт нүдээ нээж үзвэл , хамаг бие хөшиж , нуруу зоо тэсгэлгүй хорсон өвдөж, нэг мэдэхнээ баруун гараа дэрлээд, зүүн гараа бие дагуу сунгаж, «Хэвтэж байгаа арслангийн маягаар» хуучин муу журам дээрээ эзгүй хээр ууланд хэвтэж байснаа гайхан мэджээ.
Тэр нуруугий нь зөөлөн гараараа илж байсан нь эжий нь биш сагсгар үстэй нохой долоож байснаа, жаал бандийн хөдлөсхийхэд, нүүрийн тушаа ирж, нэг долоочихоод оцойн сууж сүүлээрээ газар пад пад цохилж, Буниагийн царайг цэцэн нүдээрээ ширтэж, босож өндийж үз гэсэн юм шиг харжээ.
Буниа тэр нохойг, өдөр бүр яс мах хаяж өгдөг золбин халтар гэж таниад, хөдөлж босох гэтэл, бүх бие хөшин, уруул хатаж, ам тэсгэлгүй цанган, толгой заадсаараа задрах гэж байгаа мэт машид өвджээ. Хамаг бие хэмх зад буусан юм шиг нүд эрээлжлэн зовхио аньсхийж нэгэн хэсэг хэвтээд дахин нээж урьд нь харагдаж байгаа газрыг гайхан хартал Зуугийн лам нарын яс тавьдаг газар мөн бололтой.Тэнгэр баахан үүлтэй, хээрийн сэрүүн салхи сэнгэнэн жаал хүүгийн халууран өвдөж байгаа биеийг дэвүүрээр дэвэх мэт сэрүүцүүлэх ажээ.
Буниагийн ухаан санаа ороолдон зангирч жуушаан утас мэт хөврөн эх захгүй болж юунд энд яс тавьдаг газар хүрч ирээд хэвтэж байгаа билээ? Хэдийн таньдаг энэ газар дэлхий хөх тэнгэр яагаад жигтэй шарлаж , сонин өнгөтэй танигдашгүй хачин үзэгдэх болов? Би энд хичнээн хэвтэв гэж бодтол гэнэт ухаан орсон юм шиг сэтгэлд нь хамаг юм тов тодхон санагдлаа.
Улиастайн амбан сайд явсны хойш өглөө, нар битүүгээр Зуугийн гол сүмийн орой дээрээс дахин нисэх гэж шүхрээ үүрч гараад татлага холбоогий нь хоёр суган дороо бэхлээд доошоо үсрэн татлагы нь ээлж ээлжээр татаж залсаар урьд урьд өглөөнийхөөсөө нэлээд хол буусандаа бахдаж шүхрээ яран эвхэж дахин сүм өөд сэмхэн хөл нүцгэн гүйхдээ, анх лойлинд орхимжоо дэлгэн нисэж явсан лам нарын бяцхан баримлыг үзсэнээсээ санаа авч хулгайгаар замын хэрэгсэл, номын баримтгийн хуучин даавуу сэм зүүж багшийнхаа хуучин шүхрийн үлгэрээр хийгээд хашаан дээрээсээ үүрийн шөнөөр үсэрч шүхрийнхээ голд нь салхи дээшээ гарах нүхтэй болгож тэр хэмжээгий нь их болгосоор давхар илүү байшингийн дээрээс зүрхлэн үсэрч сургууль нь хийж шүхрээ хүн унтсан хойно хулгайгаар засаж сэлбэсээр Зуугийн бага шиг дуган дээрээс үүрийн шөнөөр үсрэн хальж эцэс сүүлдээ өндөр сүмэн дээрээс үсэрч шүхрээ залж улам улам ахиулан нисэж байснаа санаж нүдээ аниад амбан явсны хойт өглөө болсон явдлаа бодоход сайн ниссэнд улам урамшиж дахиж сүмэн дээрээс авиран нистэл доошоо нэг харсанд хэдэн чийрэн дуганч нар сүмийн довжооны хайсны цаана бүгж байснаа өндийн харах нь үзэгдэж одоо л хэрэг биш боллоо гэж , агаарт шүлсэндээ асан нисэж яваа аалз шиг гараа арвагануулан салхины аясыг дагаж хэрэв даваад буудаг бол ухаантай юмсан гэж бодтол нь , сүмийн довжоон дээрээс гутал нижигнэх чимээ гарч билээ.
Одоо л намайг барих нь , тэнгэр минь , салхи минь тусалж энэ хэрэм дээгүүр саадгүй давуулаасай гэтэл хөлөөс нь нэг юм шүүрээд авах шиг болж ,барь барь !гэж хашхиралдан , өөрийн эрхгүй доошоо татагдан ойчсон билээ.
- Чи муу яаж байгаа чинь энэ вэ? гэж , гүйж амьсгаадсан бүдүүн цоохор дуганч , Буниаг тас тэвэрч хэдэн дуганч нар шүхрий нь мулт татаж аваад их гэсгүйд хүргэсэн нь санаанд оров.
- Горьгүй юм боллоо!гэж Буниагийн зүрх түгшин хоёр талаасаа чийрэг дуганч нарт шахуулан , эх гэсгүйд хүртэл эрт унтаж , орой босдог гэсгүй лам хэдийн босож өргөөндөө хүрдээ эргүүлэнхэн хоймортоо сууж байснаа,
- Задарсан хар тархи, чи яаж байгаа нь энэ вэ? Орон хийдээд түмэн түвэг татаж , зарлигийн амбан сайдад ёсон бус явдлаа мэдэгдсэн чамайг зад торлогдож, олон шавь нарт цээрлэл үзүүлнэ гэж нүүр нүдгүй загнаж Зуугийн ламд муу нохой ёсон бус хэрэгслийн хамт барьсныг айлтга гэж шавь нараа зарж удалгүй Зуугийн ламын шавь нь ирж багш, Буниаг яаж ниссэнийг үзэх гэж байна. Сүмийн тэнд аваачина уу гэж иржээ.
Шүхрээ татлагаар нь хоёр сугандаа торгоод нисдэг тэр сүмийн тэнд хийдийн мяндагтан цөм нэгэн зэрэг зарласан мэт хэдийн цуглаж , зүрх түгшин айж эмээсэн Буниа тэр их багш лам нарын өмнө сөгдөн асуулгаад , Зуугийн их лам ,
- За, чи бидний өмнө нэг нисээд үз. Ямар буг шулам чамд ийм арга зааж өгсөн юм бол!гэхэд гэсгүйд зандруулсан Буниа , бүх бие чичрэн , айн эмээж дахин тэр сүмэн дээр гараад шүхрээ татлагаар нь хоёр сугандаа торгохдоо айсандаа болж ухаан нэг орж нэг гарч байх шиг болж өндөр сүмийн орой дээрээс улаан шар хувцастай ихэс лам нарыг харахад бор шувуу шиг жижигхэн харагдаад их гэсгүйг гараараа зангаж үсэр гэж дохиход миний энэ шүхэр минь хан гардийн далавч шиг болж эндээс намайг долоон уулын цаана буулгадаг ч болоосой гэж аман дотроо ээжий минь! гэж шивнээд үсэрсэн нь санаанд оржээ.
Шүхэр нь пад хийтэл дэлгэж Буниаг хоёр суганаас нь өргөж олон удаа үсрэн нисэж бие нэг сонихон болоод ирдэг байдал нь мэдэгдэж үүрийн зөөлөн салхины аясаар шүхрээ таталгаар нь залж дор ногоон зүлгэн дээр сууж байсан ихэс лам нарын дээгүүр нисэн өнгөрөхдөө зуугийн лам нарын гуулин шанага шиг хүрэн халзан толгой нь тов тодхон ив илхэн үзэгдсэн нь Буниагийн санаанд орж , гайхан цочицгоосон лам нар , гар хуруугаараа зааж дүнгэр дүнгэр дуугаралцаж байсан нь дуулдаж олон суврагат хэрмийн ёроолд буучихаад өөдөөс нь лам нарын зүг эмээн харж байсан нь санаанд орж ирлээ.
Тэгээд тэр өдөр олон лам хуврагийн өмнө их гэсгүй бэрээгээр багана цохин цогдомлож Винайн ёсонд хувраг хүний зарчимд үл нийлэлцэх явдал үзүүлсэн банди Буниаг шүхрий нь шатааж зуу торлогд гэж ял оноосон , чийрэг дуганч нар зоон дээр нь торлогдож эхэлсэн нь санаанд оржээ.
Зиндааны нөхөд нь айн сандарсан нүдээр харж, торлог нуруун дээр нь буух нь тэсхийн аргагүй өвчтэй ижий ижий гэж бархирч байсан арав арван нэг, арван тав, арван зургаа гэж торлог тоолж байсан дуганчийн дуу дуулдаж байснаа юу ч мэдэхээ больсон, одоо зуугийн лам нарын яс тавьдаг газар хэвтэж байгаагаа бодвол, намайг үхсэн гэж, энэ рүү авчран хаяжээ гэж бодоод толгой өндийх гэтэл ар нуруугаар нь хутгалах шиг өвдөөд шилэн хүзүүгээр хатгуулах шиг болж ёолсонд золбин халтар сүүлээ хавчин босож,Буниагийн омголдсон уруулыг долоожээ.
Өндийж босох гэтэл зад нүдүүлсэн биеэ тэсгэлгүй өвдсөнд Буниа түр ухаан алдаж, дахин мэдээ ороход өнөөх золбин халтар ч байхгүй улам ганцаардсан шиг болж нүднээсээ нулимс цувруулан цурхиртал уйлах гэтэл зодуулж бархирсаар сөөсөн хоолойноос шуухинах чимээ гарахаас биш дуу гарч өгсөнгүй, ижий ижий гэж шивнэн, омголтсон уруулаа долоож, цангаж хатсан амаа дэмий л ангалзлаа.
Торлогдсон нуруу зоо нь улайсгасан төмрөөр хайрч байгаа юм шиг өвдөж, жаал хүүгийн бүх бие халуурч толгойг төмөр боолтоор шахаж боосон юм шиг, хоёр чамархайд нь луг луг , лүг лүг гэж лантуугаар цохиж байх адил, багадаа цоорхой хар гэртээ ижийнхээ дэргэд хэвтэж байх шиг хүүгээ дэмий ч лам болгов уу даа гэж тэр жил хэлж байсантайгаа адил, ижий нь гасалж, нуруугий нь илж байх шиг зөөлөн хуруугаараа хөлөөс нь өөд нь илэх бүр өвдөх нь барагдан бие тун сонин хөнгөхөн болж байх шиг шүхэртээ өлгөгдөн агаарт хөвж нисэж байх шиг, санагдсаар, ижий ижий !гэж шивнэсээр Буниа мэдээ алдаж үхэтгэхийн өмнө,
-Хүү минээ , хаашаа ир чи хаана байна? гэж аль хэдийн нас барсан эжий нь холоос дуудах шиг чихэнд нь дуулдаж, ээ би энд байнаа! гэх гээд, хоолой нь хэрчигнэж нэг юм дуугарах шиг болоод хөлөө жийн бүх бие нь тавигджээ.
Монгол улсын арван наймдугаар онд, Герман улсын монголч эрдэмтэн Эрих Хеништэй баруун аймгаар явахдаа Улиастай хотод орос Цэрэн гэдэг өвгөнг Улиастайн гэсэр сүмэнд орон нутгийн тун сонихон музей үүсгэн байгуулсанд нь тэр үеийн судар бичгийн хүрээлэнгээс музейн модон тэмдэг хүргэж өгөөд, өвгөн Цэрэнгийн байгуулсан музейн нэг байшинд Улиастайн амбаны хуучин данс бичиг байсныг сонирхон сөхөж үзэхэд Тэнгэр тэтгэсний аравдугаар оныг бичиг хэргийн дансанд Эрдэнэ зууд шүхэр хэрэглэж ниссэн банди Буниаг торлогдон шийтгэсэн учрыг мэдүүлсэн бичиг үзэж, Европт Отто Лилиенталь гэдэг герман хүн, анх шүхэр хэрэглэж нисэхийг оролдсоноос аль эрт Эрдэнэ зууд нэг ядуу жаал банди Буниа, цовоо ухаан санаагаараа шүхэр хэрэглэж нисэх гэж оролдоод торлог даасангүй үхсэний нь Улиастайн амбанд айлтган мэдэгдсэн бичгийг гашуудан үзсэн билээ.
Парашют гэж манайхны гадаад үгээр хэлдэг нь монголоор шүхэр гэсэн үг тул , ах дүү Өвөр монголд парашют ч гэдгийг шүхэрч гэж дэлхий нийтийн ёсоор тэр үгийн утгыг өөрийнхөө эх хэлээр орчуулан нэрлэдэг нь бахтай хэрэг.Гагцхүү улирал бусын цагт төрөөд, урьдын үест ардын хичнээн авьяастай хүн ингэж хөөрхий Буниа шиг авьяас чадлаа гаргаж чадалгүй амь бие хохирч байсныг санахад гашуудалтайг хэлэх үү!
Миний тэмдэглэлийн дэвтэрт хорин есөн жилийн өмнө Улиастайн амбаны хуучин данснаас гэсэр сүмд байгуулсан музейд Буниа бандийн шүхрийн хэрэглэн , тэнгэр тэтгэгчийн аравдугаар онд нисэж торлогдуулан үхсэнийг үзэв гэж товч тэмдэглэл хийснээ энэ 1957 оны зуны сүүл сард туурь болгож бичсэн учир гэвэл Улиастайд өвгөн Цэрэнгийн байгуулсан музейг намайг тавин таван онд Чехословакийн Эрдэмтэн Поухатай Улиастайгаар явахад байхгүй болж, гэсэр сүм нь ч байхгүй болж Улиастайн амбаны хуучин данс хар нь ч үрэгдэж үгүй болоод, ойрын хэдэн жилд шинэчлэн байгуулсан орон нутгийг судлах кабинетэд ч амбасын хуучин данс хар үгүй тул , монгол шүхэрчийн тухай түүхэнд орох гашуудалт тэр баримт нь үгүй боловч уран зохиолын нэг өгүүллэгт нэр нь орж хойчийн уншсан хүнд дурсагдаг гэж үүнийг бичлээ.Уг бичиг нь байвал, сүрхий лам түшмэл зохиож, хөөрхий Буниагийн өгсөн өчиг нь арван тав зургаатай хүүхдийн амнаас гарсан үгийг тэр хэвээр нь тун аятайхан тэмдэглэн авч хэрхэн торлогдон шийтгэсэн мөн тэр шийтгэлийг даалгүй үхсэн зэргийг сүрхий бичсэн бичиг байсан билээ.Орос Цэрэн өвгөн тэр жаалыг гол нь тасраагүй байхад хаячихсан гэж хууччуулын амнаас багадаа дуулсан гэж хэлсэн үг нь миний цээжинд одоо хүртэл тодорхой бий. Гагцхүү тэр бичгийн доторхи нарийн үг өчгийг он удаж мартжээ.

                               С. Эрдэнэ "Өшөө хорсол" өгүүллэг 
            Би тэр нэгэн удаа Бороохой Ядамаас Сэмжид эмгэний өшөөг авч билээ. Ядам гэгч мөрийтэй тоглоомоор сүрхий баяжсан омогтой бөгөөд мэхтэй эр байлаа. 
Нас дөч гарч яваа боловч эхнэр байхгүй. Баахан адуу малаа гол голын айл амьтанд хөл хөлөөр нь ацаглаж харуулаад, өөрөө хэдэн сайн морио сэлж, архи, авгай эргүүлж цагийг нөхцөөнө. Хөлчүүрхэхээрээ ихээхэн муухай ааштай. Эрхий хуруугаа шүлхий хэлээрээ долоож өврөөсөө алтан захтай хуучны хөзөр гаргаж ирээд хэд гялалзтал шодонгуут нүцгэн цээжтэй гил харын хатанг ялгаж шившээд нүүр рүү нь нулимна. Дариганга хийцийн том мөнгөн хутгаа ар өвөртөө гаргаж, хэтрээд ирвэл бороохой шийдэм барьж авгай хүүхнүүдийг хүртэл ална тална гэж түйвээнэ. Түүнээс бороохой Ядам гэдэг хочтой. Баруун гарын нь долоовор, дунд хуруу мухар учир цэрэгт тэнцдэггүй. Авгай нар түүнийг хуруугаа зориуд тас цавчиж хаясан юм гэж сэм шогшролдоно.
Сэмжид эмгэн бол хүүхдээсээ өнчирч үлдсэн ядуухан хөөрхий байлаа. Уг нь хүү охин хоёртой юмсан. Хүү нь 1939 онд цэрэгт дайчлагдсан тул охинтойгоо хоёулхнаа амьдарч байсан юм. Охин нь дөнгөж хорь хүрч байгаа царайлаг хөөрхөн амьтан боловч багаасаа архаг өвчтэй тул бие их л сул дорой. Тэр жил бороохой Ядам гэргий болгон авч хэд хонуулаад буцаасан байв.
1939 оны намар дайн дууссаны дараа манай нутгийн хөвгүүд цэргээс халагдаж ирэв. Миний ах ч ирлээ. Орос хром гуталтай, цэнхэр чисчүү дээлтэй, хар эсгий малгайтай бөгөөд Халх голын байлдааны тэмдэг зүүж сахлаа тавьчихсан лут амьтан буцаж ирсэн юм. Харин Сэмжид эмгэний хүү харьж ирсэнгүй. Ахын ирсэн өдөр Сэмжид авгай манайд орж ирээд юу ч гэж хэлэхээ мэдэхгүй багтарч балмагдаж суугаа ахын өмнө сөхөрч унаад амьсгаа авч чадахгүй эхэр татан уйлж буурал толгойгоороо газар мөргөж хоёр шанаагаа улаан нэлий болтол урж билээ. Бул хар чулуу ч бол салхи бороонд элэгдэхтэй адил хүний зовлон цагийн эрхэнд элэгдэнэ. Гэтэл өвөл нь Сэмжид хөгшний газар дээрх ганц охин нь төрөхөөс уламлан нас барав. Авгай нар бороохой Ядамаас олсон хүүхэд нь аллаа, ай хөөрхий гэлцэнэ.Тулгын гурван чулууны хоёр нь ингээд булга үсэрдэг байжээ
Би Сэмжид авгайн усыг зөөж, түлээг хөрөөдөлцөж, үнээгээ саахад тугалы нь татаж май тавьж өгдөг байв. Тэгээд элгэн тараг, үнсэнд булсан талх идэж бас ч энэ дэлхий гэдэг бөөрөнхий хэлбэртэй бөгөөд нарыг тойрон эргэлдэж байдаг хийгээд алс холын Африк тивд хөө хар биетэй хүмүүс амьдардаг зэргийг ярьж өгдөг байлаа. Сэмжид авгай намайг харж суухдаа ойрхон зуур боловч сэтгэл нь тэгширдэг байсан биз ээ.Тэр зуны нэг дуулимхан орой Сэмжид авгай үнээгээ сааж би май тавьж байв. Айл бүрийн гаднаас аргалын хөх утаа хөөрч, тэртээ зүүнтээх голын шугуй дээгүүр хөвөлзөн тунарч байв. Олон үнээтэй бүл сайтай айлын гаднаас хэдэн хэсэг утаа дэгдэнэ.Тэгэхээр нь би гурван газар май тавьж айл айлынхаас их утаа гаргах гэж өвс ногоо хүртэл шатааж байлаа. Сэмжид авгай бүслүүр нь холхисон модон хувингаа, сүү цагаа болсон хормой дээрээ тавиад үнээнийхээ хөхийг шор шор шувтарч аман дотроо маань уншина. Чадалтай залуу хүүхнүүд үнээгээ хэдийн сааж дуусаад хувин саваа оройн наранд гялбалзуулан сэрвэлзэцгээнэ. Энэ үес бороохой Ядам согтуу давхин ирж архи нэхлээ. Бүрхээр хэмхрээд ойрын хэдэн хоног нэрж амжаагүй гэж үнэнээ хэлэхэд Ядам наг наг инээж нааш цааш хөшилдөн,
-Хамаг юм чинь хамхарч дуусах нь аргагүй. Чи ингэж л тараа барж ташаагаа цоорч явах үйлтэй амьтан. Хүү чинь хүний түрүүнд буудуулж үхсэн биш үү. Охин чинь энэ голын эр сүвтэй бүхний хишгийг багтааж чадалгүй цусаар садарч үхсэн биш үү. Утаа уугиулж сууна уу тэгээд гэж аймаар муухай хараав. Сэмжид авгай юу ч хэлж чадсангүй хувинтай сүүн дотроо нулимсаа дуслуулан уйлав. Би хорсон гомдохын туйлд хүрч “Та яалаа гэж, яалаа гэж...” гээд ээрэн бархирлаа.
Шилэн дээгүүр нь горвитсон бүдүүн хүзүүтэй хөлс тоос дааварласан хүрлэгэр царайтай энэ лужир эр, эрүү өвдөг нь нийлсэн хөөрхий эмгэнийг уйлуулаад бах нь ханасан бололтой хар хэрээ шиг гуаглаад, халиун саарлаа ханартал гуядаад, хандсан тийшээ талийж өгөв.
Би бороохой Ядамаас Сэмжид эмгэний өшөөг заавал авна гэж гэнэт хатуу шийдлээ. Шөнө амьтан унтаж байх үеэр Ядам нохой шувуу шуугиулсаар манайд ирж буув. Тэгээд ахыг өдөж, шүлхийрч суух хоорондуур нь би түүнээс өшөө авах арга бодож оллоо.Тэгэнгүүтээ сэм гарч хонины хашаанаас хөдсөн мануухай авч дээсээр оосорлоод ганзаганаас нь уяж орхив. Ядам баахан чалчиж байгаад мордож давхилаа. Нохой шуугилдан морин төвөргөөн холдохыг амьсгаа даран чагнаж, морь нь булгиад тархий нь хага шидээсэй гэж бодож хэвтлээ. Өглөө үнээнээр босоод гадагш гарвал саахалтын тэнд хэдэн хүн овоорч харагдана. Би тийшээ харайлгаж очлоо.Бороохой Ядам үхсэн, амьд нь мэдэгдэхгүй гулдайн хэвтэж байв. Эмээлийн нь бүүрэг зад үсэрчихсэн, өрөөсөн хөл нь дөрөөндөө чирээстэй, нүүр ам нь нэл цус цөж болчихсон байв. Цугларагсад “Амьтай байна. Эрүүгээ зад өшиглүүлчихэж. Энэ ганзаганд чиргүүлээтэй юу гээч вэ! Олом нь тасраагүй бол ч бүр үхэх байж” гэх зэргээр шуугилдаж байв.
Би түүнийг үзээд сүнсээ зайлтал айсан бөгөөд харин хожим нь ядуугаа доромжлон дарлах аваас ядуугийн талд орж тэмцэлдэх нь хүний сайн чанар гэдгийг ойлгож багын тэр явдлаа зөвтгөж билээ.

                            С.Эрдэнэ " Хулан бид хоёр"
                                                         /Өгүүллэг/
        Арван долоон нас ч дээ. Хєєрхий. зайлуул. Би тэгэхэд єєрийгєє эр хvнд тооцож явжээ. Гэтэл тэр зун ёстой шалчгар эр болохоо мэдсэн юм. Долдугаар сарын нэгэн єдєр би нутгийнхаа Чингис хаан болоод тvvний залуу гэргийн хамт сумынхаа наадамд очихоор эртлэн мордлоо. Гэр Чингис хаан гэдэг маань ердєє л шар Цамба юм шvv дээ. Би тvvнд ийм догшин сvртэй хоч єгсєн боловч хvнд хэлдэггvй байлаа. Хурдан морь уяхад нь би тvvнд туслалцсан юм. Тэгэхэд над шиг жулдрай амьтан салхин зээрд, цахилгаан хээр гэх мэт vлгэр домгийн нэртэй тэр сvрхий хєлєг морьдыг нь vдшийн чийг буусан хойно хээр аваачиж идээшлvvлэх, єглєє vvрээр чилээгий нь гаргах, єдєр услах зэрэг хар бор ажил хийхээс єєр ямар тус хvргэх билээ.
Шар Цамба гэгч гуч эргэм настай, ирвэсниих шиг жоотгор шар нvдтэй, буржгар хvрэн vстэй, дундуураа ховилтсон урт эрvvтэй бєгєєд майгавтар богинохон хєлєє бат гишгэж нударгаа vргэлж зангидаж явдаг хvн. Шар нvд нь урин зєєлєн харцтай байхыг би ер vзсэнгvй. Нусгай жаалууд бол тvvний харцнаас айж хулганан, мєрєє хавчиж, модон ємд ємссєн юм шиг хєдлєхгvй болно. Цамба адуу мал, алт мєнгєєр баян бєгєєд морь арилжих дон туссан хvн. Хавар ногоо цухуйнгуут хэдэн морь сайн ЭМЭЭЛ тохож, сайхан хувцас ємсєєд л хуй салхи мэт арилж єгнє. Тэгээд Хэрлэн Баян-Улаан, Гал шар бvр Дариганга хvртэл доншуучлаад ид зун болсон хойно сайн сайн морьдыг хатир жороо, єнгє зvсээр нь ижилсvvлж хєтлєєд, уулын бэлээр тоос татуулж уртын дуу уянгалуулсаар буцаж ирнэ. Шар Цамбын ид хав ийм л байлаа. Манай нутгийнхний зарим нь тvvнийг цагаан омогтой, хийморьтой, сайн эр гэх боловч олонх нь онгиргон сагсуу, олиггvй хvн гэлцдэг билээ. Харин би бол тvvнийг Чингис хаан шиг л хvн гэж бодно. Бид vvр цvvрээр ємнє зvг давхиж явлаа. Сумын тєв хvртэл хоёр єртєє газар, зам их бартаатай. Жирэмтийн даваа гэж нэг их даваа буй. Нар цухуйхын алдад Чингис Цагаан тохойн айлаар бууж дєрєє чангална гэж бид хоёрыг орхиод жилийж одов. Тэгэнгvvт би дотроо гэнэт баяртай боллоо. Арван долоон насанд, vгvй дээ л эр хvний vнэр орсон байх шvv дээ. Шар Цамбын эхнэрийг Хулан гэнэ. Хулан холын нутгаас хадамд ирсэн, сар шиг сайхан, салхи шиг тогтворгvй амьтан билээ.
Ахыгаа дагаж аймаг руу хоёр жил хэртэй яваад энэ хавар нутагтаа буцаж ирэхэд минь Шар Цамба ийм залуу сайхан эхнэр авсан байлаа. Цамба эхнэрээ vргэлж занчиж, vvр шєнєєр чарлуулж байдаг гэж манай нутгийнхан ярилцаж байлаа. Гэвч би тийнхvv чойжин буулгаж байхыг нь vзсэнгvй.
За тэгээд Чингис хаан бараа сураггvй болжээ. Би наадамд уралдуулахаар сойсон дєрвєн сайхан морий нь хєтлєєд Хулан хvvхний дэргэд цогиулж явлаа. Єглєєний сэрvvнд ээгсэн эргvvлээд Жирэмийн даваа даваарай гэж «хаан» бидэнд тушаасан юм.
Би Хулан хvvхнийг хулгай нvдээр шохоорхон харж ер бишийн баяр хєєртэй явав. Ингээд л давхиад байвал хаа ч хvрч болмоор санагдана.
Цэлмэг тэнгэрт нар мандаж, салхин ємнєєс сэрчигнэнхэд уулын энтээ сvvдэр тусаж байхад, єрнє уулын улбар туяа тусжээ. Нуга газрын шvvдэрт ногоо хєлд шир шир хийж, урдах зам дээрээс болжмор шувуу байн байн ниснэ. Хулан хvvхэн улаан савхин гутал ємсєж, жижигхэн хєлийнхєє єлмийг хотойлгож жийжvv дєрєє жийж , хєх торгон тэрлэгийнхээ хормойг євдєгнєєсєє дээш цугларуулж, торгон оймсны цаана туяарч байгаа чийрэг булчингаа чангахан ороогоод, боржигин хийцтэй эмээл дээр янзтайхан сууж, шар дурдан бvс эвлэгхэн ороосон нарийхан бэлхvvсээ жороо хvрнийхээ явдлын аясаар vл мэдэг нахилзуулан явна.
Магнай дээрээ сартай жороо хvрэн морь мєнгєн товруут хазаарынхаа амгайг соёондоо єлгєж хазаар даран тэмvvлэхэд vс нь илбvvршсэн тэгшхэн зоо нь vл мэдэг жирвэлзэхийг vзвэл аягатай ус тавьсан ч асгармааргvй, морь эзэн хоёрын энэ байдалд хєгжмийн хєг таарах мэт сэтгэлд маш тааламжтай.
Харин, миний ємссєн хувцас гэвэл, эмжээр нь сэмэрсэн ногоон жигvvн тэрлэг, євдєг дээрээ зууван нєхєєстэй цэрэг ємд, хугархай саравчтай хуучин муу малгай, унасан морь гэвэл, Чингис хааны адуун сvргийн адаг, ааш муутай алаг vрээ байлаа.
Хулан, уулын орой харж уянгат дуу аялж явснаа намайг нvднийхээ булангаар харж доогтойхон инээмсэглээд,
Сампил аа чи дуулаач гэхэд миний царай яах ийхийн завгvй улаа бутраатахлаа. Єнчин хvн дуулаач гэгчээр 6и тэрvvхэндээ л зэгсэн хоолойтой байжээ. Адуу малд явахдаа дуу аялж хадны цууриа чагнадаг євчтэй юмсан. Би сvvндээ цадсан тугал шиг хэлээ долоож, эхлээд тун онхио муутайгаар «Ар Хянган уулан дээр нь гараад харахад» гэдгийг дууллаа. Хулан намайг ингэж дуулна гэж огтхон ч санаагvй тул морио татаж сайхан алаг нvдээ тормолзуулан мишээв. Тэгэхээр нь би урам зориг орж, ухаан, хоолой хоёрынхоо чадлыг шавхаж харь хол явсан хайрт ганц охиноо мєрєєдсєн эхийн тухай дуулав. Тэгтэл Хулан ханцуйнаасаа алчуур гаргаж нулимсаа арчив шvv. Би амаа ангайсан хэвээрээ таг боллОО. Ингэж уярах юм гэж ер санасангvй.
Сампил аа дуулаач дээ гээд Хулан бvр мэгшин уйллаа. Гэвч миний дуулах сэхээ алга болжээ. Хулан нэлээд удаан уйлаад сая тайтгарч энэ удаа аятайхнаар хараад,
Сампил, чи ямар сайхан дуулдаг юм бэ гэхэд би аанай л ичиж улайлаа.
Даваан дээр гарах vес бага vд болжээ. Энэ хооронд Хулан бид хоёр бие биеэ овоо мэдэх болсон байлаа. Хулан бас надтай адил єнчин хvн юмсанжээ. Бид овооны дэргэд буулаа. Энэ єдєр аагим халуун боловч давааны єндєрт салхи сэрvvн бєгєєд шилмvvст ойн содон vнэр анхилж, тэртээ Дор хєх ногоон шугуй дундуур урсах Онон голын нугалаанууд гялалзан, мэлтэлзэн харагдав.
Хулан зулай даран ороож чихний тус зангидсан улаан пансан алчуураа авч махлаг цагаан гараараа магнайгаа илээд намайг ширтэж юу бодсныг бvv мэд нэг л донжтойхон инээмсэглэнэ. Энэ vед би Чингис хаан мєд бvv ирээсэй гэж бодож байсан тул байн байн зам руу харжээ.
Чи юугаа хараа вэ? гэж хvvхний гэнэт асуухад
Чингис... хэмээн санамсаргvй хэлж орхилоо.
Юу? гэж гайхан харахад нь би бvр бантаж орхиод
Аа тийм... Чингис... vгvй ээ ца.. ца.. гэж бувтнаад мангуу юм шиг маасайтал инээхэд Хулан улам гайхаж
Юун Чингис вэ? гээд нvдээ томоос том болголоо.
Би сая л нэг хэлээ татагчаан болж
Yгvй, Цамба гуай гvйцэж ирэх болоогvй юм аа гэв. Хулан бас л гайхсан хэвээрээ,
Тэгээд Чингис, Чингис гээд байдаг... гэхэд нь би одоо дvvрсэн хэрэг гэж бодоод,
Цамба гуай Чингис хаантай тєстэй шvv гэтэл
Юу гэнэ ээ? гээд гэдрэг унан хєхєрч
Yхсэн хойноо Чингис хаан бол. Чингис шиг баатар бол адаглаад эхнэрээ зодохгvй байхсан. Тэр чинь одоо ногоорч л яваа биз. Энэ шєнєдєє сум хvрч чадвал дээд заяа гээд санаа алдан ногоон дээр хажуулдан ил гарсан євдгєє хормойгоороо ороогоод, нэг ширхэг хялгана тасдан амандаа зууж ямархан нэг зvйлийг мєрєєдон санаашрах мэт нvдээ аньж байснаа аальгvйтэн инээж,
Намайг тат! гээд гараа єгєв. Тvvний гар зєєлхєн бєгєєд бvлээхэн байлаа.
Хулан тэр даруй мориндоо мордож,
Сампил аа эрчээрээ давхиад гол дээр очъё. Усны эрэг дээр их сайхан байгаа. Цамба мєд ирэхгvй, явъя! гэж хєгжилтэй хэлээд мориндоо ташуур єгч даваа руу жороолуулав. Би ч яаран мордож хойноос нь давхив. Сампил аа дуулаарай гэнэ. Би сэмэрхий ногоон тэрлэгнийхээ хормойг хийсгэнхэн,
- Эр ээ боруу харцагана нь vv-ээ
Жигvvрхэндээ хvчтэй ай хє алдрай мину эээ.. гээд л жирэмийн давааг жингэнэтэл дуулж явлаа.
Гол дээр хvрч ирэхэд нєгєє хурдан морьд маань хvртэл хєлєрчихсєн байв.
Хулан намайг хvн бараг явахаа больсон, хуучин гарам тийш дагуулж очив. Бид хоёр улиас бургас, мойл долоогоно хосолсон битvv шугуйн дунд бууж морьдоо уяад тухтайхан хvvрнэж суулаа...
Чухам юу гэгч болж байгааг би мэдэхээ байжээ.
Хулаан манай нутагт чам шиг сайхан хvvхэн байхгvй шvv.
Над бас єєр сайхан юм бий л дээ
Юу гэж?
Яагаав. Сэтгэл байна.
Тэгээд жаргалтай амьдарч...
Чи бод л доо. Би хvний эрхэнд байна. Зовлонгоо нуухыг л бодох юм. Хvн намайг жаргалдаа ташуурсан амьтан гэж боддог.
Хулаан, чи ингэж амьдрах ёсгvй, салаад яв! Чамайг сvрдvvлдэг байхгvй юу. Хаяад явчихвал чинь яаж ч чадахгvй.
Сампил аа, чам шиг хvнтэйсэн бол... чи даанч ичимтгий юм даа. Намайг vнс л дээ...
Бидний хажуу дахь бургасны мєчир дээр ирж суусан бяцхан бор бялзуухай «эд ер нь яаж байна» гэсэн байртай ТОЛГОЙГОО гилжийлгэн шил сувс шиг єчvvхэн нvдээ эргэлдvvлнэ.
Хулан гараа дэрлэж нvдээ аниад,
Намар чиний аймаг орсон хойно би Цамбаас салаад бас аймаг орно. Ажил хийвэл амьдарна шvv дээ. Би оёдолчин, vгvй дээ цэвэрлэгч хийж дєнгєх байлгvй. Тийм ээ Сампил аа?
Тийм ээ. Би бол тракторчин юм уу жолооч болох санаатай! Хулаан! Энэ шувуу ямар хєєрхєн нvдтэй юм бэ?
Шинэ гармын замд орох vед нэгэнт орой болсон байлаа. Гэвч бид Чингис хаан нєгєє цагаан тохойдоо л ногоорч яваа гэж ажиг сэжиг ч vгvй явлаа. Хичнээн баяр жаргалтай явсан гэж санана. Хулан миний мєрийг тvшин мишээж, би эр бор харцага аялан мишээж, оройн наран уулын толгой дээр мишээнэ.
Бид хоёрын урдаас ямар нэг хvн улаан тоос татуулан давхиж айсуй. Хулан гэнэт морио татаж тэр хvний зvг тvгшvvртэйгээр ширтээд, Би ч дорхиноо
Цамба ирж явна гэж шивэгнэв. Би ч дорхиноо шалчийж орхилоо Зvрх маань амаараа гарах нь ээ
Хаанаас даа энэ чинь сумаас нааш ирж яваа хvн байна.
Мєєн мєн яах аргагvй мєн.Бидний тэнд байх хооронд сум орж дээ
- Одоо яах вэ
- Харин ээ Гол дээр бууж морьдоо амраасан гэхээс
- Ийм удаан уу
Харин нь ээ...
Догшин Чингис хаан ч юу юугvй хvрээд ирлээ. Тэр бид хоёрт тулж морио татаад ирвэснй шар нvдээрээ муухай харлаа. Энгэр заам нь задгай, царай нь хєєнгє эмээл дээрээ хажуулдан бvдvvн тэнзэн ташуураа морин дэл дээр хєндєлдvvлэн барьжээ.
Чи сумаас ирэв vv гэж Хулан их л тулгамдан асуухад Цамба шvдээ тачигнатал хавираад, амаа муруйлган
- Сумаас гэнэ шvv. Энэ зулбадастайгаа шугуй дотор хэвтэж байхад чинь...
Битгий дэмийр чи...
Дуу! гэж Цамба муухай хашгираад над руу дайрч яах ийхийн завгvй морин дээрээс минь хуу татаж орхиод
-Муу новш хvний морь унаад бас эхнэрий нь...
Цамбаа! Чи ямар жигтэйхэн амьтан бэ! гэж Хулан уйлагнан хашгирав.
Цамба галзуурсан юм шиг шар нvдээ эргэлдvvлэн шvдээ ярзайлгаж
- Дуу, наана чинь нам цохино шvv гэж орилоод цулбууры нь шvvрэн авч морийг нь ташуурдав.
Би бууна. Би vхсэн ч чамтай явахгvй гэж Хулан хорсон уйлахад
Чи тэг .Харин би цаадах нусгай жаалыг чинь нэг л цохино шvv гэж Цамба бороохой мэт бvдvvн ташуураа далайн над руу давшлахад
Цамбаа, болиоч! Хулан гараас нь зуурав. Би гэдэг хvн ухаан балартах шахам, газар зоосон гадас шиг хєдлєлгvй зогсож байжээ. Цамба vсрэн бууж морьдоо Хулангийн морины хvзvvнээс холбоод мєн л харайн мордож, Хулангийн цулбуурыг шvvрч аваад, морьдоо хайр найргvй ташуурдан давхив. Миний ємнє улаан тоос манарч, хєєрхий Хулангийн хорсон уйлах чимээ тасарлаа. Би зам дээр явган хаягдсанаа сая ухаарч Цамбын хойноос гар зангидан,
Би чамаас хариугаа авна даа. Заавал авна! Хулан ч чамайг хаяна. Yзээрэй, муу нохой! "Хулан чамайг заавал хаяна! гэж нулимсаа арчиж нусаа татсаар хоцорч билээ.

No comments:

Post a Comment

Хичээл